Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 299 дугаар тогтоол гарч Улсын дээд шүүхийн тамгын газрын шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтсийг Хорих байгууллагуудын удирдах газарт нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болгож өргөтгөн зохион байгуулсан.

Тухайн өөрчлөлтийн дагуу аймаг дахь Шүүхийн харьяанд байсан Тогтоол гүйцэтгэх газрыг ШШГЕГ-ын харьяа аймгийн Шүүхийн тамгын хэлтэс, 1997 онд ШШГЕГ-ын харьяа Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх тасаг нэртэйгээр үйл ажиллагааг явуулж байжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2002 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийг шинэчлэн найруулж /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/-ийг батлан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болгон өөрчилж аймаг орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийг алба болгон өөрчилсөн билээ.

Улмаар 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дахин шинэчлэгдэн батлагдсанаар мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1091 дүгээр тушаалаар тус алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна.

Scroll To Top