Home / Бүрдүүлэх материалын талаарх

Бүрдүүлэх материалын талаарх

sambol

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэн дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  • ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • офицерын албан тушаалд 35 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд 30 хүртэлх настай;
  • байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
  • нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн /зөвхөн Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй/;
  • бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
  • биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
  • цэргийн жинхэнэ алба хаасан/1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангасан;
  • эмнэлгийн мэргэжилтнээр томилогдох бол Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэнээс шалгалт авах журам”-д заасны дагуу шалгалт өгч тэнцсэн.

Боловсрол, мэргэжлийн шаардлага:

  • офицерийн болон ахлагчийн бүрэлдэхүүний албан тушаалд Хууль сахиулахын болон магадлан итгэмжлэгдсэн бусад их, дээд сургууль төгсөж бакалавр, түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшилийн сургалтад хамрагдсан;

Ажилд орох иргэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-д заасан Ёс зүйн шаардлагыг хангасан байна.

  • Шийдвэр гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүнд эрх олгох:
  • Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэг болон энэ зааврын 3.1.1-3.1.8, 3.1.12-т заасан шаардлагыг тус тус хангасан, хууль зүйн дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна.
  • Шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга олгоно.

Бүрдүүлэх материалын талаарх мэдээлэл

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  2. Гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх/
  3. Төрсний гэрчилгээний хуулбар
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  6. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт/
  7. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  8. Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
  9. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/татах
  10. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр
  11. Цээж зураг /4х6 хэмжээтэй 2 хувь, 3х4 хэмжээтэй 2 хувь/
  12. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  13. Цэргийн үүрэгтний үнэмлэх /1990.05.06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/
  14. Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

Хаяг: Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг Шийдвэр гүйцэтгэх газар, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Намуундарь, Утас: 80103053

Хэрэгцээт эрх зүйн эх сурвалж:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
  2. ШШГБ-ын “Хүний нөөцийн журам”
Scroll To Top