Home / Үйлдвэрлэл / Uncategorized / ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

            Дундговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 15 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” гар зургийн уралдааны дүнг гаргаж шагнал гардууллаа.
Тэргүүний байрыг Мандал сургуулийн 5б ангийн сурагч Х.Цээням, МГСС-ийн 6а ангийн сурагч Ө.Цэрэннадмид, Дэд байрыг ГИЦС-ийн 4в ангийн сурагч Б.Гандиймаа, МГСС-ийн Б.Дашмаа, Гутгаар байрыг ГИЦС-ийн 4в ангийн сурагч Э.Маналсүрэн, ЭДЦС-иын 6а ангийн сурагч Ө.Наранбаатар, Тусгай байрыг Мандал сургуулийн 5б ангийн сурагч Э.Нандин-Эрдэнэ, МГСС-ийн 6-р ангийн сурагч Г.Маралжин, ГИЦС-иын 2в ангийн сурагч Б.Долгормаа нар тус тус эзэллээ.
Уралдаанд оролцсон нийт сурагчиддаа сурлага, урлагийг өндөр амжилт хүсэн ерөөе.
18581811_1849251921991513_8973282491036070918_n 18620317_1849251871991518_2990941840546864626_n 18620376_1849251768658195_6856217523488351802_n 18622154_1849249641991741_7164549684957604705_n

Scroll To Top