Home / Үйлдвэрлэл / Uncategorized / Захиргааны ерөнхий хууль танилцуулах сургалтанд хамрагдлаа.

Захиргааны ерөнхий хууль танилцуулах сургалтанд хамрагдлаа.

2016 оны 07 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэргийн ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг аймгийн  ИТХ-аас санаачилан зохион байгуулж байна.
Тус хууль нь захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулан иргэн, хуулийн этгээдийн харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилготой хууль юм.
Сургалтыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Д.Ганзориг, МУИС-ын ХЗС-ийн багш, доктор П.Одгэрэл нар удирдан явуулж,  аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Scroll To Top