Home / Үйлдвэрлэл / Uncategorized / МАНАЙ АЛБА АЙМАГТАА АНХ УДАА МОНОС ТАРИАЛЛАА

МАНАЙ АЛБА АЙМАГТАА АНХ УДАА МОНОС ТАРИАЛЛАА

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.
Энэ ажлын хүрээнд Дундговь аймаг дах шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн төв сааданд 20 ширхэг улиас, албаныхаа хашаанд 10 ширхэг монос, 240 ширхэг чацарганы суулгац, зэрлэг сонгиныг нутагшуулсан ба аймагт анх удаа монос мод тариалсан байна.
Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллах нь ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бидний үүрэг билээ.

18402861_1845140682402637_6638796425252897879_n 18446797_1845140782402627_4500265660890652432_n

Scroll To Top