Home / Үйлдвэрлэл / Uncategorized / МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХТЭЙ БОЛЛОО

МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХТЭЙ БОЛЛОО

         Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас Ялтны ял эдлэх хугацааг ашигтай байлгах, сургалт, хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэм сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, төлөвшүүлэх, зан байдлыг засах, өөртөө итгэх итгэлтэй болох, нийгэмд бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор барилгын болон жижиг дунд үйлдвэрт ажиллах чадвартай мэргэжилтэй байлгах мэргэшүүлэх сургалтуудыг Аймгийн “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” болон Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг билээ.
Өнгөрсөн 2016 онд 1 хүмүүжигч Тогоочийн IV зэргийн үнэмлэх, 6 хүмүүжигч Ноос боловсруулах, эсгий эдлэл хийх сургалтанд хамрагдаж “Чадамжийн гэрчилгээ” олгосон.
2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус албаны 7 хүмүүжигч “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Барилгын өргөн мэргэжлийн 1 жилийн сургалтанд хамрагдан Барилгын өрөг угсрагч мэргэжлийн III зэргийн үнэмлэх гардан авлаа. Мэргэжлийн үнэмлэх гардуулах ажиллагаанд албаны дарга, дэд хурандаа А.Буянбаатар, дэд бөгөөд Цагдан хорих байрны дарга, ахмад Б.Энхбат, нийгмийн ажилтны үүрэг гүйцэтгэгч, эмч, ахмад Н.Бархас, аймгийн туслах прокурор Ч.Батбаатар, прокурорын туслах ажилтан Э.Баасанбаяр, МСҮТ-ийн сургалтын албаны менежер Ж.Эрхэмбаяр, анги удирдсан багш А.Тэгшжаргал нар оролцлоо.

18765753_1852589911657714_438946069225778997_n 18839369_1852589758324396_1952610751479874396_n

Scroll To Top