Home / Мэдээ, мэдээлэл / ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газрын байршилд нийтэд тустай ажил хийлгэх ялын талаар орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр нийтэд тустай ажил хийлгэх ялын тухай ойлголт, ялын үр нөлөө, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, тухайн  байгууллагад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн ялтнаар хийлгэх ажлын саналыг бичгээр авч, цаашид сар бүр ялтан ажлуулах ажлын саналаа ирүүлж мэдээлэл солилцон хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

DSC_8310

Хэлэлцүүлэгт:   дундговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн  прокурорын газар,  аймгийн төр захиргааны байгууллагын төлөөлөл  алба хаагчид оролцсон юм. DSC_8311

DSC_8303

 

 

Scroll To Top