Home / Үйлдвэрлэл / Uncategorized / Баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

Баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын арга хэмжээг 2016 оны 07 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 07 дугаар сарын 9-ны өдөр зохион байгуулж уг арга хэмжээнд    Хорих байгууллагын удирдах газрын дарга асан, хошууч генерал Ж.Содном болон хуулийн байгууллагуудын удирдлагууд, ахмад настнууд оролцлоо.
Мөн амралтын өдрөөр байгалийн үзэсгэлэнт газар болох “Сүм хөх бүрд”-д амран хамт олноороо хөгжөөнт тэмцээн, хөөр баярын дунд өнгөрүүллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, нийт алба хаагчиддаа болон тэдгээрийн гэр бүлд Ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
13886462_1722844251298948_711959423208983239_n13892098_1722844361298937_3474754744868439678_n13906811_1722844874632219_3428532920438394719_n13895082_1722853337964706_6668514875027933854_n

Scroll To Top