Home / Үйлдвэрлэл / Uncategorized / “Сахилга-ёс зүй, цэрэгжилт, жагсаалч байдал” 1 сарын аян зарлалаа.

“Сахилга-ёс зүй, цэрэгжилт, жагсаалч байдал” 1 сарын аян зарлалаа.

              ШШГЕГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/184 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар албаны хэмжээнд “Сахилга-ёс зүй, цэрэгжилт, жагсаалч байдал”-ыг сайжруулах 1 сарын аяныг зарлалаа.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/184 дүгээр тушаал, “Сахилга-ёсзүй, цэрэгжилт, жагсаалч байдал”-ыг сайжруулах 1 сарын аяны хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны дүрэм”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Үйлчилгээний стандарт”, “Харилцааны хэм хэмжээ” сэдвийн хүрээнд төлөөлөгч, ахмад Б.Отгонболд, эмч, ахмад Н.Бархас нар сургалт зохион байгуулж албан хаагч бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Мөн “Цэргийн нийтлэг дүрмүүд”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”, “Жагсаалын дүрэм”-ээр Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн албан хаагчаар танхимын болон жагсаалын хувиргалт, жагсаалын бэлтгэлийн талаар 7 хоног бүр дадлага сургуулилт хийлээ.

             Аяны хүрээнд 09 дүгээр сарын 25-ны өдөр албан хаагчдыг 4 багт хуваан галын бэлтгэлийн сургуулилт, 20 км-ийн марш, албаны бэлтгэлжилт, бие бялдар, тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж ээлжийн дарга, ахмад П.Мөнхсүх ахлагчтай баг 1-р байранд, хувийн дүнгээр хянагч, ахлах ахлагч Ё.Батхүү бусдыгаа хошуучлан оролцсон байна.

11935035_1625165981066776_2386140560648698850_n11218920_1625166737733367_346317584999510071_n 12003177_1623320584584649_7932062900295351444_n11822805_1623320561251318_5299660157268750417_n   12049335_1625166381066736_2346910514462230693_n12038383_1623279934588714_4429136870198160900_n

Scroll To Top