Home / Алба хаагчдын хичээл сургалт / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2019 оны 01 дүгээр сарын 23-25 өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зохион байгуулагдсан билээ.

Тус зөвлөгөөний хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайд арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох үүрэг чиглэлийг өгснөөс гадна, ХЗДХЯ-ны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын алба, Нийслэлийн шүүх, Улсын ерөнхий прокуроын газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн албаны Зөвлөл, Төрийн удирдлагын сургууль, ХСИС-ын Удирдлагын академи болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдах ажилтнууд мэдээлэл хийсэн.

Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус газрын дарга, дэд хурандаа А.Буянбаатар газрын нийт алба хаагчдад удирдах ажилтнуудын зөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн.

thumbnail (1)

Мэдээллийн эхний хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1663, Б/1664 дүгээр тушаалыг алба хаагчдад танилцуулж, тус газар нь Шүүхийн шйидвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэлтсүүдийн дүнгээр 3 дугаар байранд шалгарсан тухай, түүнчлэн ХЗДХС, ШШГЕГ-ын даргын үүрэг, газрын 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг алба хаагчдад танилцуулан холбогдох нэгжүүд заалт нэг бүрээр хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгож бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, 2019 онд гаргасан амжилтаа улам бүр бататган алба хаагч тус бүр өөрийн мэдлэг боловсрол, харилцаа хандлагаа дээшлүүлж, ажиллах талаар үүрэг өгсөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top