Home / Мэдээ, мэдээлэл / АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 02 дугаар сарын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, “Оюуны гэгээ” төрийн бус байгууллагатай хамтран Шүүхийн шийдвэрээр албадлагын арга хэмжээ авагдсан 35 этгээдэд сургалт зохион байгууллаа.

Шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан ялтан этгээдүүдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай 2019 оны төсөл хөтөлбөрийн мэдээлэл өгч, тэдэнд эрх үүрэг, хүлээх хариуцлагын талаар санамж бичигт гарын үсэг зуруулж, хууль журмын хэрэгжилтийг ханган ажиллалаа.

          Сургалтаар “Оюуны гэгээ” төрийн бус байгууллагаас “Харилцах чадвараа дээшлүүлэх, өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх эелдэг харилцаа” сэдвүүдээр чөлөөт ярилцлага хэлбэрээр тэдний дунд хөгжөөнт нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан нь тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлсэнээр онцлог сургалт боллоо.

Scroll To Top