Home / Үйлдвэрлэл / Uncategorized / “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран Хууль зүйн сайдын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих” тухай А/130 дугаар журмын болон шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтны 2016 оны эхний 9 сар буюу 3 дугаар улирлын ял эдлэлтийн байдлын хэрэгжилтийн дүнг танилцуулж,  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай ялтнуудад тавих хяналтыг Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад гарч байгаа асуудлуудын талаар санал солилцон дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:

–  Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, аймгийн  бүх сумдын хэсгийн төлөөлөгч нарт “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтнуудын зурагжуулсан анкетыг хүргүүлэх хяналтыг аймгийн хэмжээнд бүрэн явуулах,

– Цагдаагийн газраас /хэсгийн төлөөлөгч нар/ сар бүр эрх хасах ялтнуудад хяналт тавьж тайлбарыг, Замын цагдаагийн тасгаас  улирал бүр тодорхойлолтыг Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж мэдээлэл солилцох ажиллагааг тогтмолжуулан ажиллахаар шийдвэрлэлээ.

Presentation1 Presentation11

Scroll To Top