Home / Мэдээ, мэдээлэл / ТҮЦ МАШИНААС ӨР ТӨЛБӨРГҮЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ТҮЦ МАШИНААС ӨР ТӨЛБӨРГҮЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд ойртуулах, хүртээмжтэй хүргэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломжийг бүрдүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлсэн бөгөөд лавлагаа, тодорхойлолт авах иргэн нь иргэний үнэмлэхээ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинд уншуулж тодорхойлолтыг авч болох юм.

tuts3

Scroll To Top