Home / Ажлын байрны сул орон тоо / “ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт эхлэх болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн,  тавигдах шаардлага хангасан иргэд 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 204 дүгээр тоот өрөөнд 10:00 – 17:00 цагийн хооронд дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
  • Дээд боловсролтой.
  • Цэргийн алба хаасан байх
  • Шүүхийн шийдвэрээр хүн, хуулийн этгээдэд өр, төлбөргүй байх

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;
  • Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Хувь хүний намтар; /Өөрийн, өөрийн төрсөн болон хадам эцэг эхийн, эхнэрийн намтар багтана/
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Харилцах утас: 80103053

Scroll To Top