Home / Үйлдвэрлэл / Uncategorized / “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ

“Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх 90 хоногийн сургалт эхлэх болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн, доорх тавигдах шаардлага хангасан иргэдийг 2016 оны 01 дугаар сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 201 тоотод дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  • ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • офицерын албан тушаалд эрэгтэй 35, эмэгтэй 30 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35, эмэгтэй 30 хүртэлх настай байх;
  • байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
  • нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн /зөвхөн Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй/;
  • бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
  • биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
  • цэргийн жинхэнэ алба хаасан/1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ ;
  • Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан бол сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гурван үеийн түүх намтар;
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол албан тушаалын цолны архивын лавлагаа/;
  • Эмнэлэгийн мэргэжилтэн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top