Home / Мэдээ, мэдээлэл / ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дундговь аймгийн үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг угтсан ёслол хүндэтгэлийн баярын хурал зохион байгуулагдлаа.

Тус хурал Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ алба хаагчдад цэргийн баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэнээр эхэлж урлагын тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ёслол хүндэтгэлийн туяа оройн тоо гэх зэрэг арга хэмжээнүүд зохиогдлоо.

Шагналыг  тус газрын дарга, дэд хурандаа А.Буянбаатар, аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ нарын төрийн тусгай албадын удирдах ажилтанууд гардуулан өгөв.

Тус байгууллагын хэмжээнд цэргийн баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй алба хаагчдыг дараах шагналуудаар шагналаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт жуух бичиг”-ээр 1 алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар, дэслэгч цолоор 1, ахлах ахлагч цолоор 1, ахлагч цолоор 1 хаагч, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдэгээр 2 хаагч, “Албаны төлөө” 3 дугаар зэргийн тэмдэгээр 1 алба хаагч, ШШГЕГ-ын даргын “Баярын бичиг”-ээр 3 алба хаагч нийт 10 алба хаагч шагнагдлаа.  

Арга хэмжээний төгсгөлд нийт алба хаагчид туяа оройн тоонд жагсаж, ёслолын алхаагаар алхасанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Та бүхэндээ эр цэргийн Баярын мэнд хүргэе…

Scroll To Top