Home / Өр төлбөргүйн лавлагаа

Өр төлбөргүйн лавлагаа

Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр иргэн, хуулийн этгээдийг бусдад төлбөргүй эсэхийн тодорхойлолтыг олгоно. 

Лавлагаа, мэдээлэл олгох үндэслэл:

        – Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр
– Төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар

        Бүрдүүлэх материал:

        Иргэн бол: Цахим иргэний үнэмлэх /цахим үнэмлэх байхгүй тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар буюу лавлагаа/, лавлагааны хураамж 2000 төгрөг

        Хуулийн этгээд бол:  /аж ахуйн нэгж, байгууллага/ бол улсын бүртгэлийн гэрчилгээ буюу түүний хуулбар лавлагааны хураамж 10000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газрын төрийн банкин дахь /10460020008/ тоот дансанд тушааж /банк хоорондын гүйлгээгээр аль ч банкинд тушааж болно/ хураамжийн баримт,  бичиг баримтын хамт лавлагаа олгож буй мэргэжилтэнд өгч, хариуг шууд олгоно

Тодорхойлолтын хүчинтэй хугацаа:

Лавлагаа, мэдээлэл олгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

ТҮЦ МАШИНААС ӨР ТӨЛБӨРГҮЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ
512x512bb

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд ойртуулах, хүртээмжтэй хүргэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас иргэдийн “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломжийг бүрдүүллээ. /Хуулийн этгээдийн хувьд ТҮЦ машинаас тодорхойлолт авах боломжгүй/

Энэхүү ажлын хүрээнд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлсэн бөгөөд лавлагаа, тодорхойлолт авах иргэн нь иргэний үнэмлэхээ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинд уншуулж тодорхойлолтыг авч болох юм.

Лавлах Утас: 70593745

The study by the nonprofit research organization mdrc analyzes the aid like a paycheck project launched by the institute for college access and success in 2009 and pilot-tested at two admission essay writing service colleges.
Scroll To Top