Home / Авилгын эсрэг / АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА НЭГДЭЦГЭЭЕ

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА НЭГДЭЦГЭЭЕ

Авлига гэж юу вэ?

2006 онд батлагдсан Авлигын эсрэг Монгол Улсын хуульд “Авлига” гэдгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрхзүйн зөрчлийг хэлнэ.

Авлига нь зөвхөн ядуу, буурай хөгжилтэй улс оронд гардаг биш, харин ийм улсуудад гарах боломж илүү өндөр байдаг.

Авлига олон шалтгааны улмаас нийгэмд үүсдэг. Тухайлбал:
  • Төр, захиргааны байгууллагын хүнд суртал, олон шат дамжлага
  • Төрийн аль шатны байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус байдлаас
  • Ойлгомжгүй хууль, дүрэм, журмаас
  • Цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, төрийн албаны ёс зүйн доройтол
  • Шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол, нөлөөлөх орон зай их гэх мэтээр нэрлэж болно.
Авлигын илрэх хэлбэр нь олон янз байдаг.
  • Хээл хахууль: Хээл хахууль нь Авлигын хамгийн хүнд хэлбэр болдог. Хээл хахууль гэдэг бол бэлэн мөнгө, тодорхой үнэ шингэсэн хүний хэрэгцээ хангахуйц материаллаг эд зүйлс байдаг. Мөн үнэ төлбөргүй үйлчилгээнд хамрагдах, гэр бүл болон ойр дотныхондоо хөнгөлөлт үзүүлэх зэрэг эдийн бус хэлбэртэй байдаг.
  • Шан харамж: төрийн албан хаагчийг хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө урамшуулал өгч давараадаг. Жишээ нь ажил бүтээж өгсөнд баярлалаа хэмээн бэлэг өгөх гэх мэт.
  • Шахалт дарамт үзүүлэх: Төрийн эрх бүхий албан тушаалтангууд өөрийн эрх мэдлээ хууль бусаар ашиглан бусдыг хясан боогдуулах, эсхүл айлган сүрдүүлж хахууль авах юм. Жишээ нь: эмнэлэг хэвтэхэд ор байхад байхгүй гэх, замын цагдаа. Сургууль гээд хаа сайгүй энэ үйлдэл үзэгддэг.
  • Найз нөхөд дотны хүмүүсээ албан тушаалд томилуулах, томилох. Ингэснээр мэргэжлийн ур чадваргүй хүмүүс төрийн албанд орох, төрийн албаны нэр хүндийг унагах аюултай.
  • Бэлэг авах. Төрийн албан хаагчийн тухайд эрхэлсэн албан тушаалын байдалтай холбогдуулан ёслолын болон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэн нэгнээс хүндэтгэж талархсаныхаа илэрхийлэл болгон бэлэг, дурсгалын зүйлийг авахыг хуулиар хориглоогүй. Харин тэр өгсөн бэлэгний үнийн дүн нь цалингийнх нь хэмжээнээс хэтэрч байвал зөрүүг нь төлөөд хувьдаа авах эсвэл албан байгуулдагтаа тушаах ёстой хэмээн хуульд заасан байдаг.
  • Сонгуулийн Авлига: сонгогчдыг эд зүйлсээр авилагдах, сонгуулиар гарч ирснийхээ дараа доод хүмүүстээ албан тушаал амлах.
  • Төрийн эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах
  • Бичиг баримт хуурамчаар үйлдэх
  • Хууль бусаар орлого олох, татвараас зайдасхийх гэх зэрэг.

Авлигалд оролцогчид голдуу далд хэлбэрээр хуйвалдан үйлддэг. Монгол улсын хуульд Авлига авсан, өгсөн, зуучилсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Гэтэл хэзээ ч Авилга өгсөн хүмүүс нэг нь нөгөөгийнхөө эсрэг өргөдөл гомдол гаргадаггүй.

Авлига нь нийгмийн эдийн засгийн хүрээнд, улс төрийн хүрээнд, хуульзүй оюун санааны хүрээнд гээд нийгэмд бүхэлд нь хор хөнөөл авчирч чаддаг хорт үзэгдэл юм. Тиймээс та авилгатай холбоотой мэдээллээ 1800-1969 дугаарт энгийн утасны тарифаар утасдан өгөөрэй.

news-1

Scroll To Top