“СЭТГЭЛИЙН ДЭМ-САЙН ҮЙЛСИЙН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр газраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Сэтгэлийн дэм-Сайн үйлсийн аян”-г 2021 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд өрнүүлж, аймгийнхаа Сайнцагаан сумын 6 дугаар багийн нэг өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ.

Тус ажлын хүрээнд тухайн өрхийн хөдөлмөр эрхлэлт, ажил байдал, байгалийн гамшигт эвдэрч сүйтсэн гэр, хашаа зэргийг нь харгалзан иргэн А.Наранцэцгийг сонгож, хашааг нь засан сэлбэж, өнгө үзэмжийг нь сайжруулснаас гадна хүнсний бүтээгдэхүүний багцыг тусламж болгон өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button