Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “БИДНИЙ ОРОЛЦОО-ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ” аяны хүрээнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад аянд нэгдэх албан бичгийг хүргүүлэн аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн 200 сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Дашдорж “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчлан сэргийлэх нь”, Насан туршийн суралцахуйн төвийн багш М.Лосол “Зуршил түүний нөлөө” сэдвээр мэдээлэл хийж Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газраас “Дундговь Сансрын 7 хоног” арга хэмжээний мэдээллийг нийт сурагчдад өгч нар, од дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх зэрэг олон төрөлт арга хэмжээг зохион байгууллаа.