Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баталсан “100 сая мод тарих хөтөлбөр”, “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нийтийн эзэмшлийн зам талбай, авто зам дагуу 20 ширхэг “Агч” мод тарилаа.
Мөн улсын чанартай авто зам дагуух болон “Амралт, сургалт цогцолбор газарт тариалсан 850 ширхэг улиас, хайлаас, шар хуайс зэрэг моднуудад цэнэг усалгааг хийлээ.
Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Агчны навч гоёмсог хэлбэртэйн дээр намар гөвөгдөхийн өмнө улбар шараас дун шар өнгөтэй болон хувирах тул шилмүүст моддын өмнө тарихад өнгөний гоёмсог хослолыг үүсгэдэг навчаараа гоёдог байна.