Бидний тухай
Тэргүүлэх чиглэл
1) Хүний үндсэн эрх, эрх чөлөө, угаас заяасан нэр төрийг нийтээр хүндлэн сахиж, энэхүү үүргийг бүрэн хэрэгжүүлэх;
2) Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг албадан эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах;
3) Иргэн, захиргаа, эрүү, зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
4) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах;
5) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх;
6) Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох.
Тус газрын үе үеийн хамт олны төрийн өмнө хуулиар хүлээсэн үүрэг, тэдний идэвхи зүтгэл, нөр их хөдөлмөр, ажлын амжилтыг үнэлж:
- 2005 онд ШШГЕГ-ын харъяа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албадын дунд зарласан болзолт уралдаанд шалгарч ШШГЕГ-ын даргын “Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх тэргүүний алба” өргөмжлөл, мөнгөн шагналаар,
- 2008 онд “Тэргүүний шийдвэр гүйцэтгэх хамт олон” болох болзолт уралдаанд амжилт гарган 4-р байр эзэлж ШШГЕГ-ын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар,
- 2009 оныг “Удирдлагын менежментийг боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоог сайжруулах, сахилга батыг өндөржүүлэх, ажилтан албан хаагчдын ёс зүйн харилцаанд эргэлт гаргах жил” болгон зарласан уралдаанд анги, албадыг хошуучлан ажиллаж 3-р байр эзлэн ШШГЕГ-ын даргын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар,
- 2011 онд “Тохилог ая тухтай орчин бүрдүүлэгч байгууллага”-аар шалгарч “Тусгай” байр эзлэн ШШГЕГ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар
- 2015 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээр 2-р байрт шалгарч ШШГЕГ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар,
- 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээр 2-р байрт шалгарч ШШГЕГ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
- 2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээр 3-р байрт шалгарч ШШГЕГ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.