"ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН" МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
 ✅️Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн шаадлага хангасан иргэнийг судалгаанд хамруулна. 

✅️Тавигдах ерөнхий шаардлага:
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх
-Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулага зүйн зохих мэдлэгтэй
-Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй
-Сэтгэцийн өвчин эмгэггүй
-Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой

✅️Тавигдах тусгай шаардлага:
-Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор сууршилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх. 

✅️БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1.Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2.Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн эцэг ,эх, өвөг эцэг, эмэг эх, эхнэр, нөхрийн эцэг, эхийн намтар/
3.Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /е-mongolia/
4.Иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхнхий хуулбар /е-mongolia/
5.Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар, лавлагаа /е-mongolia/
6.Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас
7.Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт /е-mongolia/
8.Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
9.Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх/
10.Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /е-mongolia/ 
11.Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
12.Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
13.Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар
14.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /е-mongolia/
15.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /е-mongolia/
16.Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх тодорхойлолт /е-mongolia/
17.Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /е-mongolia/
18.Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс сэтгэц шалгуулсан хуудас 
19.Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт хэсгийн хуулбар 

Add comment

reload, if the code cannot be seen