Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь: төрийн үйлчилгээг нийгэм, иргэд, олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг, нэг цагт “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Манай байгууллагын 2023 онд дэвшүүлсэн зорилт нь “Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг дараах чиглэлээр хүргэж байна.
-Эерэг харилцаа-шуурхай үйлчилгээ” аяныг эхлүүлж, аянд нэгдэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэлээр
Мөн Дундговь аймгийн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилчид, таксины жолооч нар, ченжүүд, худалдааны төвүүд ажилчид, эргүүлийн цагдаа, постны ээлжийн ажилчид зэрэг нийт 276 иргэд, хөдөлмөрчдөд халуун аарцаар үйлчилж мэдээлэл хүргэлээ.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн
Нийт 2600 (давхардсан тоогоор) орчим хуулийн этгээд, иргэд, ажилчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, зөвлөгөө, мэдээлээл өгч ажиллалаа.
2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1400 цагт байгууллагын байршилд Баривчлагдсан этгээд, хоригдогч, хоригдлын ар гэрийнхэнд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.