Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар иргэний болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, харилцан туршлага солилцох, ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “НЭГ ЗОРИЛГО-НЭГДСЭН ШИЙДЭЛ” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Замын-Үүд, Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч, техник хяналтын ажилтан болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчид оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлгээр тухайн нутаг дэвсгэрт явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дэвшилтэт тал, шинэ санал, санаачилгын талаар туршлага солилцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, алба хаагчдын гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд хүргүүлэхээр боллоо.