Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь: төрийн үйлчилгээг нийгэм, иргэд, олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг, нэг цагт “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Манай байгууллагын 2023 онд дэвшүүлсэн зорилт нь “Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг дараах чиглэлээр хүргэж байна.
Эерэг харилцаа-шуурхай үйлчилгээ” аяныг эхлүүлж, аянд нэгдэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэлээр
цахим Live болон “Жаргалант худалдааны төв”-д биечилсэн хэлбэрээр мэдээлэл, үйлчилгээ, зөвлөгөөг өгсөн.
Мөн Дундговь аймгийн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилчид, таксины жолооч нар, ченжүүд, худалдааны төвүүд ажилчид, эргүүлийн цагдаа, постны ээлжийн ажилчид зэрэг нийт 276 иргэд, хөдөлмөрчдөд халуун аарцаар үйлчилж мэдээлэл хүргэлээ.
Мөн байгууллагын үндсэн үйл ажиллагааны 4 төрлийн зурагт самбар /баннер/, тараах материал байршуулан, ном, сонин сэтгүүл, баривчлагдсан этгээд, хоригдогч, хоригдолд олгодог 14 төрлийн хоолны дээж, алба хаагчийн дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үзэсгэлэн гаргалаа.
“Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээнд
нийт 4500 (давхардсан тоогоор) орчим хуулийн этгээд, иргэд, ажилчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, зөвлөгөө, мэдээлээл өгч ажиллалаа.
2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1800-1900 цагийн хугацаанд “Дундговь аймаг дахь ШШГГ-ын нээлттэй микрофон” Clubhuose өрөөг нээж шууд дамжуулалт хийн 50 орчим иргэд байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэн, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө.
2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1400 цагт байгууллага дээрээ Баривчлагдсан этгээд, хоригдогч, хоригдлын ар гэрийнхэнд чиглэсэн дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд
Тус арга хэмжээнд нийт 41 иргэн хамрагдаж 3 хоригдогчтой 10, 3 баривлагдсан этгээдтэй 8, 1 хоригдолтой 3, нийт 21 гэр бүл, үр хүүхэдтэй биечлэн уулзалт, 3 хоригдлыг ар гэрийнхэнтэй цахимаар уулзуулсан байна.