Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил”, Дундговь аймгаас 2024 онд дэвшүүлсэн “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил”, “Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд алба хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор аймгийн засаг даргын тамгын газраас Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Нандиншагайд тавилгатай “Өргөө цагаан гэр” гардуулан өглөө.
Энэ үеэр тус газрын дарга, дэд хурандаа М.Одбаяр хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Нандиншагайд өргөө гэр нь тогтуун сайхан, ажил үйл нь ивээлээр дүүрэн байхын ерөөлөө.