“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 102 ЖИЛ”-ИЙН ОЙН БАЯРЫГ УГТАЖ ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ ДУУСЛАА.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.
Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. “Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 102 жил”-ийн ойн баярыг угтаж Дундговь аймгийн Төрийн цэргийн байгуулал, Хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулах спортын тэмцээний арга хэмжээ Биеийн тамир спортын газрын зааланд 3 өдрийн хугацаатай явагдаж тэмцээний дүн гарлаа.
Спортын тэмцээнд: 
                 1. Засаг даргын тамгын газар, 
                 2. Зэвсэгт хүчний 278 дугаар салбар, 
                 3. Онцгой байдлын газар, 
                 4. Цагдаагийн газар, 
                 5. Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль орчны газар, 
                 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, 
                 7. Татварын хэлтэс, Тагнуулын хэлтэс, 
                 8. Шүүх, Прокурорын 8-н байгууллагууд хамтран оролцлоо. 
Тус спортын тэмцээнд оролцсон байгууллагууд дартс, сагсан бөмбөгийн тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн,олс таталтын тэмцээн, ширээний теннисийн тэмцээн,буудлагын тэмцээн гэсэн 6 төрлөөр өрсөлдлөө. “Монгол цэргийн өдөр”-ийг угтсан энэхүү тэмцээнд Дундговь аймгийн Төрийн цэргийн байгуулал, Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан тэмцээнд 8 байгууллагын 150 гаруй Цэргийн алба хаагч, ажилтан  нар хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс спорт тоглоомын цогцолбор тэмцээнүүд сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж, 8 байгууллагын, эрэгтэй 64, эмэгтэй 64, нийт 128 тамирчид оролцсоноос, тэмцээний дүнг, танилцуулж дараах байдлаар байр эзлүүлэв.
“Сагсан бөмбөг”-ийн 
Эмэгтэйчүүдийн төрөлд:
      1 дүгээр байранд Ө.Энхжаргал ахлагчтай Онцгой байдлын газар;
      2 дугаар байранд Э.Номиндарь ахлагчтай Зэвсэгт хүчний 278 дугаар салбар;
             3 дугаар байранд Бямбасүрэн ахлагчтай Аймгийн Засаг даргын Тамгын газар; 
Эрэгтэйчүүдийн төрөлд; 
      1 дүгээр байранд Г.Шинэбат ахлагчтай Онцгой байдлын газар;
      2 дугаар байранд Н.Уугандорж ахлагчтай Цагдаагийн газар;
      3 дугаар байранд М.Тогтохшинэтөр ахлагчтай Зэвсэгт хүчний 278 дугаар салбар багууд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиудаар тус тус шагнагдлаа. Дартсын тэмцээнд байгууллагуудын, эрэгтэй 16, эмэгтэй 16, нийт 32 тамирчид оролцсоноос, тэмцээний дүнг, танилцуулж дараах байдлаар байр эзлүүлэв. 
“Дартс”-ын холимог багийн төрөлд:
  1 дүгээр байранд Б.Жанчивдорж ахлагчтай Татварын хэлтэс, Тагнуулын хэлтэс;
  2 дугаар байранд Ц.Ууганнасандорж ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ,Шүүхийн шинжилгээний хэлтэс;
          3 дугаар байранд Н.Гантулга ахлагчтай Байгаль орчин аялал жуулчлалын газрын багууд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиудаар тус тус шагнагдлаа.

“Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж 8 байгууллагын, эрэгтэй 64, эмэгтэй 64, нийт 128 тамирчид оролцсоноос, тэмцээний дүнг, танилцуулж дараах байдлаар байр эзлүүлэв.
“Гар бөмбөг”-ийн 
Эмэгтэйчүүдийн төрөлд:
      1 дүгээр байранд Э.Номиндарь ахлагчтай Зэвсэгт хүчний 278 дугаар салбар;
      2 дугаар байранд М.Пагмадулам ахлагчтай Онцгой байдлын газар;
             3 дугаар байранд Д.Цэвэлмаа ахлагчтай Цагдаагийн газар; 
Эрэгтэйчүүдийн төрөлд; 
      1 дүгээр байранд Төрбилэг ахлагчтай Онцгой байдлын газар;
      2 дугаар байранд Г.Чагнаадорж ахлагчтай Цагдаагийн газар;
      3 дугаар байранд Х.Дашням аймгийн Засаг даргын Тамгын газрын багууд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиудаар тус тус шагнагдлаа.

Ц. Ууганнасандорж, [3/29/2023 2:14 PM]
“Олс таталт”-ийн тэмцээний зохион байгуулж  байгууллагаас эрэгтэй 4, эмэгтэй 4, нийт 8 багийн 64 тамирчин оролцсоноос  тэмцээний нэгдсэн дүнг танилцуулж дараах байдлаар байр эзлүүлэв.
   1 дүгээр байранд Д.Батзаяа Онцгой байдлын газар;
   2 дугаар байранд Н.Дамдаржаа Цагдаагийн газар;
   3 дугаар байранд Б.Өлзий-Эрдэнэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүхийн шинжилгээний хэлтсийн багууд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиудаар тус тус шагнагдлаа.
 “Ширээний теннис”-ний  тэмцээнийг зохион байгуулж  8 байгууллагаас эрэгтэй 8, эмэгтэй 8, нийт 16 тамирчид оролцсоноос, тэмцээний нэгдсэн дүнг танилцуулж дараах байдлаар байр эзлүүлэв.
Эрэгтэйчүүдийн төрөлд:
       1 дүгээр байранд Р.Цэрэндорж аймгийн Засаг даргын Тамгын газар ;
       2 дугаар байранд Г.Шинэбат Онцгой байдлын газар;
       3 дугаар байранд Н.Бат-Эрдэнэ
  Эмэгтэй баг тамирчдаас; 
      1 дүгээр байранд С.Даваасүрэн:
      2 дугаар байранд Н.Долгорсүрэн Татварын хэлтэс, Тагнуулын хэлтэс; 
      3 дугаар байранд Э.Булган Онцгой байдлын газрын багууд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиудаар тус тус шагнагдлаа.
“Буудлага”-ын төрөлд: 
 “Буудлага”-ын тэмцээнийг зохион байгуулж 8 байгууллагын, эрэгтэй 16, эмэгтэй 8, нийт 24 тамирчид хийн бууны буудлагын төрөлд байгууллагын дарга нар хийн гар буугаар, эрэгтэй, эмэгтэй тамирчид урт хийн бууны төрлөөр өрсөлдөж, оролцсоноос  тэмцээний нэгдсэн дүнг танилцуулж дараах байдлаар байр эзлүүлэв.
 Хийн гар бууны төрөлд:
       1 дүгээр байранд дэд хурандаа Д.Ганболд Зэвсэгт хүчний 278 дугаар салбар;
       2 дугаар байранд дэд хурандаа Б.Мөнхбат Цагдаагийн газар ;
       3 дугаар байранд дэд хурандаа Ө.Ганжууржав. 
Хийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд
       1 дүгээр байранд ахлах ахлагч Э.Сугарцог Онцгой байдлын газар;
       2 дугаар байранд Г.Мөнхбат аймгийн Шүүх;
       3 дугаар байранд дэд хурандаа Д.Лхагва-очир Тагнуулын хэлтэс. 
  Хийн урт  бууны эмэгтэйчүүдийн төрөлд
      1 дүгээр байранд ахлах ахлагч П.Мөнхчимэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар;
      2 дугаар байранд Б.Хандмаа аймгийн Засаг даргын Тамгын газар;
      3 дугаар байранд ахлах дэслэгч Б.Мөнхчимэг Цагдаагийн газар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиудаар тус тус шалгарлаа.

   

  

Add comment

reload, if the code cannot be seen