Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санаачлан аймгийн Засаг даргын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлагчийн анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.
Тус чуулганд хошууч генерал Ж.Содном, хошууч генерал Б.Баярмагнай, бригадын генерал Г.Болор болон аймгийн удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр хошууч генерал Б.Баярмагнай “Монгол цэрэг Дэлхийн цэрэг”, бригадын генерал Г.Болор “Цэргийн сургалт бэлтгэлд удирдлагын манлайллын нөлөөлөл, гадаад улс орнуудын туршлага” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахлагч нарын мэдлэг, ур чадвар, хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, ажил албаны онцлогийг сурталчлан таниулах, хүүхэд залууст цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшил олгох зорилгоор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн зөвлөл”-ийг анхлан байгуулж, даргаар нь тус газрын ахлагчийн зөвлөлийн дарга, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ё.Батхүү ажиллахаар боллоо.
Мөн чуулганы үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Батлан хамгаалах яамны “Дайчин алдар III” медалиар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Түвшинсайхан;
Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр нярав, дэд ахлагч Ц.Мөнхцэцэг;
Дундговь аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч Г.Жаргалсайхан нар тус тус шагнагдлаа.