ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр залуу офицеруудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. 📖✍️👍

✅ Хэлэлцүүлгээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын залуу офицерын манлайлал, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, урам зориг, итгэл үнэмшил, ажлын байрны болон нийгмийн баталгааны тулгамдаж буй асуудал”-ын талаар нээлттэй ярилцан, оновчтой санал, шүүмжлэлүүдийг гаргалаа. 

✅Бидний оруулсан санал мянга мянган залуучуудын хүсэл зорилгод нийцсэн, ухаалаг шийдвэр болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 💯🤝

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ 🇲🇳👮‍♀️🫡

 

Add comment

reload, if the code cannot be seen