✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид Монгол Улсын Ерөнихийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командчлагчийн нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох 2 дугаар шатны үзлэгт бүрэн хамрагдлаа.
✅ Нэрэмжит шалгалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн цэргийн хэргийн мэдлэг, хууль, эрх зүйн болон ёс зүйн тест, сэтгэхийн сорил, хувцасны үзлэг, жагсаалын бэлтгэл, аранзны болон биед байх эд зүйлийн үзлэг, хурд хүч, авхаалж самбаа, цогболбор дасгал гэсэн төрлөөр 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
✅ Энэ үеэр хурандаа Г.Цэргийнхүү байгууллагын үйл ажиллагаатай танилцан хуулийн хүрээнд жигд явагдаж байгааг онцлон, нийт бие бүрэлдэхүүнд цаг үеийн мэдээлэл өгч, үүрэг, чиглэлээр ханган, ажлын амжилт хүслээ.
🇲🇳👮🫡