“ДУЛААНЫ УЛИРЛЫН ДҮРЭМТ ХУВЦАС”-НД ШИЛЖҮҮЛЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/114, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/77 дугаар тушаал, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэн, хувцасны үзлэг, жагсаалын үзлэг, аранзны үзлэг, шалгалтыг дарга, хошууч М.Одбаяр удирдан зохион байгууллаа.

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагт алба хаагчдын хээрийн болон өдөр тутмын хувцасны үзлэгийг хийж, дулааны улирлын дүрэмт хувцас болон биед байвал зохих эд зүйлийг нэг бүрчлэн шалгав. Мөн тус газрын төлөөлөгч, дэслэгч О.Энхмэнд “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд орсон өөрчлөлтүүд”-ийн тухай 3 цагийн лекц, сургалтыг зохион байгуулав.
Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нийт алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалган түргэн цугларалтаар дуудан дахин үзлэг хийжээ.

  

   

Add comment

reload, if the code cannot be seen