Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр энэ оны 1 дүгээр улирлын Тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Хурлыг нээж Дундговь аймаг дахь ШШГГ-ын дарга, хошууч М.Одбаяр үг хэлж, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үрэлцэцэг тус газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Хурал, зөвлөгөөнд 2023 оны 01 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлангаа дараах чиглэлээр танилцууллаа.
- Цагдан хорих байр, харуул хамгаалалтын чиглэлээр төлөөлөгч, дэслэгч О.Энхмэнд
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Энхбат
- Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Мягмарханд
- Санхүү, аж ахуйн чиглэлээр ахлах нягтлан бодогч, ахмад Г.Энхцэцэг
- Эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлээр их эмч, ахлах дэслэгч Д.Банзрагч
- Хүний тоо бүртгэлийн үйл ажиллагааны чиглэлээр хүний тоо бүртгэлийн байцагаагч, дэслэгч Х.Ганзориг
- Сахилга, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааны тайлан болон алба хаагчдын зүгээс гаргасан зөрчил, дутагдлууд, ажлын цаг ашиглалт, үүрэг гүйцэтгэлтийн чиглэлээр төлөөлөгч, дэслэгч О.Энхмэнд
- Иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлын чиглэлээр архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч П.Мөнхчимэг
Зөвлөгөөний төгсгөлд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч М.Одбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандан цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог эрчимжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд үйлчилгээний стандартыг баримтлан ажиллах талаар үүрэг, зөвлөмжийг өгч, ажлын амжилт хүслээ.