“ӨВ ТҮГЭЭЕ” НЭРИЙН ДОР “АХМАД-ЗАЛУУ“ ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинийн 8-ны бэлэгт сайн өдөр АХМАДЫН ӨРГӨӨ-нөө цуглан, ахмад настнаа хүндэтгэх, ахмад настан-алба хаагчдын харилцан уялдааг дэмжих, тэдний ажил хөдөлмөр, амьдралын замнал, амжилт бүтээлийн талаар залуу үедээ туршлага өвлүүлэх, судлуулах, сургамж өгөх зорилгоор уулзалт ярилцлага зохион байгуулж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр ахмад настан, алба хаагчдыг Адуучин, Үхэрчин, Тэмээчин, Хоньчин, Ямаачин багт хуваан “Монгол ёс заншил” сэдвийн хүрээнд АХА, “Дөрвөн бэрх орхих”, “Шагай харваа”, “Шагай шүүрэх”, “Сээр цохих” зэрэг Монголын үндэсний уламжлалт тоглоом найдгаагаар тэмцээн, уралдаан зохион байгууллаа.

2020 онд шинээр барьж ашиглалтанд оруулсан ахмадын өргөөгөө засварлан тохижуулж, цаашид ахмад настнуудтайгаа хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Шатар”, “Даам”, “Уран уншлага”-ын клубыг нээж, өргөөний үйл ажиллагааг тогтмолжуулахаар тогтлоо. 

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилдээ ахмадууддаа Төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болж байхыг, залуучууддаа мөрөөдөлдөө хүрч, мөрдөс нь дүүрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

  

 

 

 

 

 


 

 

 

 


Add comment

reload, if the code cannot be seen