ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүний эрхийн Үндэсний комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэгтэй хамтран Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг судлуулах, хууль эрх зүйн актыг ашиглах ур чадварыг нэмэгдүүлэх, хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг бүрэн дүүрэн өгөх зорилгоор алба хаагчдын дунд танхимын сургалт зохион байгууллаа. 
Сургалтыг Хүний эрхийн үндсэн ойлголт, Хүний эрхийн шинжүүд буюу зарчмууд, Хүний эрхийн Олон Улсын гэрээ, конвенцууд, Жендер ба хүний эрхийн үндсэн ойлголт, Жендерт суурилсан хүчирхийлэл, агуулгын хүрээнд зохион байгуулж нийт 27 алба хаагч хамрагдсан байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen