БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг явуулах удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийг 2023 оны 04 дүгээр сарын 10-наас 14-ний өдөр зохион байгууллаа. 
Энэ үеэр “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм” сэдвийн хүрээнд алба хаагчдад сургалт зохион байгуулснаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, хурд, тэсвэр, хүч, уян хатан байдал, авхаалж самбаа, цэрэгжилт, жагсаалч байдлыг нь шалган, дүрэмт хувцас, аранзны үзлэг хийж, тестийн шалгалт авлаа. 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгт нийт бие бүрэлдэхүүний бэлтгэлийг хангуулан, амжилттай дүгнүүлэхээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen