Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч М.Одбаяр, Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Энхбат, Ахлах нягтлан бодогч, ахмад Г.Энхцэцэг нар Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2023 оны 03 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд тус газрын ахмад настан бэлтгэл дэд хурандаа С.Чулуунбат, С.Даваадагва, өндөр настан Б.Түмэн, мөн Нийгмийн ажилтан, дэслэгч А.Анухатан, Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбат, Жолооч, дэд ахлагч У.Бат-Эрдэнэ нарын ар гэр, ахуй нөхцөлтэй танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, 969500 төгрөгийн сүү, гурил, будаа, чихэр, нүүрс, модны дэмжлэг, 1 алба хаагчийн орон сууцны засварт 783600 төгрөгийн тусламж олгож, тэдний гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэж, хүндэтгэл үзүүлсэн.