Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ажилтан И.Тогооч, их эмч Л.Мядагмаа нар тус газрын албан хаагчдад "Цаг гаргая-12 дадал хэвшил", "Хорт зуршлаас татгалзах нь", "Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрөөр өвчнөөс урьдчилан сэргийлэх нь", "Идэвхитэй дасгал хөдөлгөөн" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр алба хаагчдад гэр зөвлөмжийг тараав.