✅️ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэгийг бататгах, чадавхжуулах, давтан сургах зорилгоор “Цэргийн хэргийн мэдлэг олгох, чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан баталлаа.
✅️ Хөтөлбөр нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд сургалтыг танхимын болон дадлага ажлын хэлбэрээр зохион байгуулна.
✅️ Цаашид аймгийн хэмжээн дэх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.