✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид гарын үсгээ үндэсний бичгээрээ зурж хэвших зорилгоор “Миний нэр Миний гоёл” аянд нэгдлээ.
✅️Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар эхлүүлсэн тус аян 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлын хүрээнд төрийн албан хаагчийн нэрийн хуудас болсон гарын үсгээ үндэсний монгол бичгээр зурж хэвшүүлэх зорилготой юм.