✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон аймаг, орон нутгаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оныг “Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчийн хөгжлийг дэмжих, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх” жил болгох зорилтыг дэвшүүлсэн.
✅ Үүнтэй холбогдуулан Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээд, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан нарын сургалтад ашиглах, иргэний боловсролыг дээшлүүлэх, нөлөөллийн ажил зохион байгуулах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “НОМЫН ЦАГААН БУЯН” хандивын аяныг өрнүүлсэн.
✅ Аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгж аянд нэгдэж, зөв Монгол хүн болгон төлөвшүүлэх үйлсэд гар бие оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахыг уриалснаас 13 (Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Аймгийн шүүх, Аймгийн төв номын сан, Музей, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, ахмад настан бэлтгэл ахмад Н.Бархас, Аймгийн уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, Дундговь-Ус ОНӨҮГ, иргэн Ч.Галбадрах) байгууллага 262 номыг хандивлаад байна. 📖📚🎉
✅ Ном хандивласан албан байгууллага, аж ахуй нэгж, иргэн та бүхэнд талархал илэрхийлье. 👏👏👏
✅ Таны оруулсан хувь нэмэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхэц болно гэдэгт бид итгэлтэй байна. 📖📚🤝👍