Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 оныг "Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил" болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээд, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан нарын сургалтад ашиглах, иргэний боловсролыг дээшлүүлэх, нөлөөллийн ажил зохион байгуулах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “НОМЫН ЦАГААН БУЯН” хандивын аян зарлалаа.
Иргэн, аж ахуйн нэгжийг уг аянд нэгдэж, зөв Монгол хүн болгон төлөвшүүлэх үйлсэд гар бие оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Холбоо барих утас: 99965258 /нийгмийн ажилтан/
Шуудангийн хаяг: /Нарлаг 6-603 тоот, 7 дугаар баг, Сайнцагаан сум, Дундговь аймаг/