Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрууллаа.
Алба хаагчид 4 төрлийн шинжилгээ өгсөн бөгөөд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авлаа