✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус аймгийн Политехник коллежтой хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.
✅️Гэрээний хүрээнд “Үндэсний бичиг III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын зорилгоор Дундговь аймгийн Политехник коллежийн багш Э.Жавзандулам тус газрын нийт алба хаагчдыг монгол бичгийн анхан шатны модуль сургалтад хамрууллаа.
✅️Мөн үеэр алба хаагчид сургалтаар эзэмшсэн мэдлэгээ баталгаажуулах 3 төрөлт тэмцээн зохион байгуулан, “Хичээнгүй бичиг”-ийн үзэсгэлэн гаргалаа.