ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, хошууч Б.Галбадрах, мөн тэнхимийн багш дэслэгч О.Төртүшиг, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн багш, ахмад И.Санчиргарав нар, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчидтай хамтран 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд Ерөнхий боловсролын сургууль болон Политехникийн коллежийн төгсөх ангийн 106 сурагчдад Дотоод хэргийн их сургуулийн видео танилцуулга, Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хөтөлбөрийн танилцуулга, давуу тал, элсэлтийн бүртгэлд анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэж, уулзалт зохион байгууллаа. 
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт алба хаагчдад “Хорих ял эдлүүлэх ажиллагааны Олон Улсын хэм хэмжээ”, “Стресс, түүнийг даван туулах арга зам” сэдвүүдээр 2 цагийн сургалт зохион байгууллаа.

  

Add comment

reload, if the code cannot be seen