✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Гадаад хэл-Мэдлэгийн түлхүүр” дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус аймгийн Политехник коллежтой хамтран алба хаагчдаа англи хэлний анхан шатны сургалтад хамрууллаа.
✅️Энэ үеэр алба хаагчид сургалтаар эзэмшсэн мэдлэгээ баталгаажуулан 3 төрөлт тэмцээн зохион байгуулж, мэдлэгээ сорилоо.
✅️Дундговь аймгийн Политехник коллежийн багш Г.Туяагаар удирдуулан зохион байгуулсан энэхүү сургалтын дунд болон ахисан шатны сургалтад мөн алба хаагчдаа хамруулахаар төлөвлөөд байна.