ХОРИГДОЛ, ХОРИГДОГЧ, БАРИВЧЛАГДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Энэ хүрээнд халдварт болон халдварт бус өвчин, эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж, эмчлэх, хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэвлийн ЭХО, рентген зураг /цээжний/, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин зэрэг 4 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэлээ.

Мөн нарийн мэргэжлийн дотрын эмч нар үзлэг хийж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

 

Add comment

reload, if the code cannot be seen