ИЛҮҮГЭЭ ТҮГЭЭЕ 2024 АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Дундговь аймгийн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Ахлагчийн зөвлөл”-өөс “Илүүгээ түгээе” аяныг санаачлан 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар боллоо.
 
Аяны хүрээнд өөрийн хэрэглэхгүй илүү эд зүйлсээ зорилтод бүлгийн буюу өрх толгойлсон эцэг, эх, ар гэрийн холбоогүй хоригдогч, хоригдол, баривчлагдсан этгээдүүдэд түгээх, зуучлах арга хэмжээ зохион байгуулах юм. 
 
Тиймээс төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, та бүхнийг “Илүүгээ түгээе 2024” аянд нэгдэхийг уриалж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen