Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан аймгийн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн зөвлөл”-тэй хамтран “Илүүгээ түгээе” аяныг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгууллаа.
Аяны хүрээнд нийт 100 гаруй төрлийн 1,000 гаруй ширхэг эд зүйлс цугларсныг ар гэрийн холбоогүй хоригдогч, хоригдол, баривчлагдсан этгээдүүд, аймгийн төвд оршин суудаг зорилтот бүлгийн буюу өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур орлоготой 26 өрхийн 136 иргэн, хүүхдүүдэд олголоо.
Аянд нэгдсэн төрийн болон төрийн бус байгууллага, алба хаагч, иргэд та бүхэнд талархал илэрхийлье.