Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлан хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй "100 сая мод тарих" хөтөлбөр, Дундговио ногооруулья дэд хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид мод тарих ажлыг зохион байгууллаа.
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 300 ширхэг агч, улиас, хайлаас тарилаа.